AIQU – Нууцлалын бодлого
Манай үйлчилгээ нь хиймэл оюун ухаанд суурилсан chatbot болон AI assistant үйлчилгээ үзүүлэгч платформ юм. Манай үйлчилгээ нь Facebook Messenger, Instagram Direct, WhatsApp, вэб сайт болон гуравдагч системд холбогдох API integration-уудыг дэмжин ажилладаг.
Энэхүү нууцлалын бодлого нь таны хувийн мэдээлэл хэрхэн цугларч, ашиглагдаж, хадгалагдаж, хамгаалагддаг талаар тайлбарлана.
1. Үйлчилгээний хамрах хүрээ
Энэхүү нууцлалын бодлого нь дараах сувгуудаар дамжуулан үзүүлж буй AI chatbot үйлчилгээтэй холбоотой мэдээлэлд хамаарна:
- Facebook Messenger chatbot
- Instagram Direct chatbot
- WhatsApp chatbot
- Вэб сайт дахь live чат болон AI assistant
- Гуравдагч системд зориулсан Chatbot API, webhook integration
2. Цуглуулах мэдээлэл
Манай үйлчилгээ дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
- Олон нийтийн платформоос дамжиж ирсэн хэрэглэгчийн мэдээлэл (нэр, профайл зураг, хэрэглэгчийн ID)
- Chatbot-той хийсэн харилцан ярианы агуулга
- Техникийн мэдээлэл (огноо, цаг, IP, ашигласан API endpoint)
⚠️ Бид санхүүгийн мэдээлэл, нууц үг, иргэний үнэмлэх зэрэг эмзэг хувийн мэдээллийг зориудаар цуглуулахгүй.
3. Мэдээллийн ашиглалт
Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- AI chatbot болон assistant-ийн хариуг сайжруулах
- Автомат хариу, үйлчилгээ үзүүлэх
- Системийн найдвартай ажиллагааг хангах
- API болон integration-ийн гүйцэтгэлийг сайжруулах
- Алдаа илрүүлэх, аюулгүй байдлыг хангах
4. Гуравдагч платформ ба API integration
Манай үйлчилгээ нь дараах гуравдагч платформуудтай албан ёсны API ашиглан холбогддог:
- Meta Platforms (Facebook, Instagram, WhatsApp)
- Хэрэглэгчийн CRM, вэб систем, дотоод платформууд
Эдгээр платформоос дамжиж ирсэн мэдээлэл нь тухайн платформын нууцлалын бодлогод мөн хамаарна.
Meta-н нууцлалын бодлого:энд дарна уу
5. Мэдээлэл хадгалалт
Chat харилцаа болон API-аар дамжсан мэдээллийг үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хязгаарлагдмал хугацаанд хадгална. Хэрэглэгч болон байгууллагын хүсэлтээр мэдээллийг устгах боломжтой.
6. Мэдээллийн аюулгүй байдал
Бид серверийн хамгаалалт, өгөгдөл шифрлэл, хандалтын хяналт зэрэг орчин үеийн аюулгүй байдлын арга хэмжээг ашигладаг.
7. Хэрэглэгчийн эрх
- Өөрийн мэдээллийг харах, засах
- Мэдээлэл устгуулах хүсэлт гаргах
- Chatbot ашиглалтыг зогсоох
8. Хүүхдийн мэдээлэл
Манай үйлчилгээ нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Хэрэв ийм мэдээлэл санамсаргүйгээр цугларсан бол даруй устгана.
9. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байвал:
📧 support@aiqu.mn
🌐 https://aiqu.mn
Сүүлд шинэчилсэн огноо: 2025 он 12 сар